Малчид ард иргэдийн анхааралд:
12, 13-нд ихэнх нутгаар хүчтэй салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2013 оны 20 цагаас 05 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын сав газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
2013 оны 5 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд төвийн ихэнх нутгаар, 13-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 12-нд төв болон говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, баруун болон зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна

Сэтгэгдэл ( 0 )