Солонгост сураггүй болсон 12 Монгол иргэн олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 11

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатарын  хэлж буйгаар өнөөдрийн байдлаар гадаадын 16 оронд Монгол Улсын 159 иргэн ял эдэлж байна. ГХЯ-наас ял эдэлж байгаа монгол иргэдтэй биечлэн уулзах ажлыг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зохион байгуулж ар гэрийнхэнтэй нь холбоо барих зэргээр ажиллаж байгаа аж. Мөн холбогдох мэдээллийн дагуу өөрсдийн орны иргэдэд туслах ажлуудыг хийж байгаа гэлээ.

БНСУ-д манай 29 иргэн сураггүй болсон байснаас 12 нь олдсон. Энэ хүмүүс бүгд гэнэт алга болчихсон юм биш. Бүртгэл сайжраад ирэхээр 1990-ээд оноос хойш алга болсон хүмүүсийн мэдээллийг гаргасан нь энэ. Гэхдээ эдгээр иргэдийн ес нь Монголд ажиллаж амьдарч байгаа нь тогтоогдсон. Үлдсэн иргэд мөн олдох байх. Бид цагдаагийн болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэв.

Гадаадад байгаа манай зарим иргэдтэй холбоотой мэдээлэхэд өнөөдөр гэхэд Балба улсад очоод эх орондоо ирж чадахгүй байсан иргэн Буяндэлгэрийг Гадаадад байгаа иргэдэд байгаа туслах сангаас зардлыг нь гаргаж энэ сарын 11-нд эх оронд нь авчрахаар болсон. Түүнчлэн ОХУ-д очоод буцаж Монголдоо ирэх боломжгүй болчихоод байсан иргэн Оюунчимэгийг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь эргүүлэн авчраад байна.

Өнгөрсөн долоо хоногт Эрээнд тус улсын хилийн цэргийн ажилтнуудад манай улсын иргэн зодуулж хүнд гэмтэл авсныг манай консулын газар түргэн шуурхай ажиллаж хууль хяналтын байгууллагад шалгуулж, эмчилгээний зардал 30 мянган юанийг буруутай талаас гаргуулсан. Энхмаа, Аятунгаа, Золзаяа гэх мэт хэвлэлээл шуугиж байгаа иргэдээс гадна олон иргэний асуудал байгаа. Бид бүх иргэдийнхээ төлөө анхаарч ажиллаж байгаа гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(88.173.92.53) 2025 оны 03 сарын 13

ovoo ch dee ard irgedee xaana ch yvsan xarj uzej baimaar umaa 2 sayxan chuu dee bid chini

1  |  0
Top