Хаврын тариалалтад шаардагдах шатахууны 50 хувийг "НИК", “Магнай трейд” ХХК-ууд олгохоор болов. Энэ жилийн хаврын тариалалтад 6.3 мянган тонн түлш шаардлагатай бөгөөд тариалангийн үйлдвэрлэлд 20.3 мянган тонн дизель түлш зарцуулах юм байна. Улсын хэмжээнд энэ жил нийт 393.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Таримлын төрлөөр 324.7 га мянган талбайд үр тариа тариалах юм. Үүнээс улаан буудайг 313.7 мянган га талбайд тариалах бол 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл тариалахаар төлөвлөжээ. Тариалан эрхлэлтийн санд хадгалж буй дотоодын буудайн нэг тонн үрийн үнийг 600 мянган төгрөг, импортын үрийн үнийг 765 мянган төгрөгөөр тогтоосон. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд 30 хувийн урьдчилгаа зээлээр олгох аж.

Сэтгэгдэл ( 0 )