Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болон 15 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий есөн цайны газрын талаар иргэдээс гомдол ирсний дагуу Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс удирдамж гарган хамтарсан хяналт шалгалт хийж нийт есөн газрыг хамруулснаас долоон газарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, мөнгөн торгууль ноогдуулжээ. Тодруулбал, “Баянгол бууз”, “Цэцгэн бууз”, “Ази хоолны газар, “Яргуй” цайны газруудаас хортой уур айлуудын цонх руу ороод байна. Тусгай стандартаар хоолойгоо хийгээгүйгээс болж олон жил оршин суугчид хүнд байдалтай амьдарч байгаа учир эдгээр газруудын үйл ажиллагааг шалгаж стандартын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүссэн гомдлууд ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )