Нийслэлд хотод өчигдөр орой болсон хүчтэй шороон шуурганы улмаас олон айлын хашаа, гэр нурж багагүй хэмжээний хохирол учирсан байна. Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд дөрвөн айлын гэр нурсан бол Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хэд хэд айлын гэр шуурганд нуржээ. Мөн зарим үүрэн холбооны операторын сүлжээ унаж, Сүхбаатар дүүргийн зарим хороодод цахилгаан түр хугацаагаар тасарчээ. Ирэх өдрүүдэд хөдөө орон нутгаар ч байгалийн гамшигт үзэгдэл болж магадгүй гэж Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
1921 oni ueiin Xureenii zurag tavichixsan baimaargui umaa. Esvel Ulaanbaatar maani unexeer iim xaragdaj baigaa umuu?