Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Их бүтээн байгуулалт, засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан тавдугаар сард айл өрх, албан байгууллагуудын цахилгаан шугам тоноглолд засвар хийж,  цахилгааныг доорх хуваарийн дагуу түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Цаг агаарын болон болзошгүй саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болох гэнэ. Өөрчлөгдсөн тохиолдолд Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компанид бүртгэгдсэн утсаар холбогдож иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлнэ.

Мөн танай аж ахуйн нэгж, орон сууцны конторын нэр, утасны дугаар өөрчлөгдсөн бол харьяа дүүрэгтээ байрлах тус компанийн  Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан бүртгэлээ шинэчлүүлэх шаардлагатай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top