Хоёр тэрбум төгрөгийг нь залилж авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

БНХАУ-ын “Фүн Вий” компанийн захирал Улсын мөрдөн байцаах газарт ханджээ. Учир нь түүний хоёр тэрбум төгрөгийг залилсан аж. Тодруулбал, “Дэвжих гүүр” компанийн захирал Г гэгч хоёр тэрбум төгрөгийг нь залилж авсан хэмээн гомдол гаргасан байна. Г нь Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэдэг аж.

Тэрбээр “Манай компанийг машин техникээр хангавал хувь эзэмших замаар ашиг олох боломжтой” гэжээ. Түүний хүсэлтийн дагуу тэрээр “Дэвжих гүүр” компанид 487 мянган ам.долларын үнэ бүхий есөн ачааны тэрэг болон нэг тэрбум төгрөгийн бусад зүйлийг нийлүүлсэн байна. Гэтэл “Та хувь эзэмшихгүй. Албан ёсны бичиг баримт чинь алга” гэсэн хариу өгчээ. Хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.170.81.142) 2025 оны 03 сарын 13

za hyataduudiig yum chn yadiin yadiin :D

1  |  0
Top