Оны залуусын видео лекц тун удахгүй ...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

 “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран зохион байгуулсан “Оны залуу” тодруулдаг “Next stop” наадмаас шалгарсан залуучууд “Оны залуу”-гийн лекцийг тухайн оныхоо дараа жилд зохион байгуулдаг сайхан уламжлалтай. NEXT STOP 2012 наадмын  “Оны Залуу”-гаар шалгарсан Эдийн засаг, Бизнесийн салбарын “Оны залуу”, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Баянжаргалын Бямбасайхан “1+” сэдвээр, Нийгэм, Улс төрийн салбарын “Оны залуу” Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжин “Шинэ үе, Эрх чөлөө, Хариуцлага” сэдвээр лекц уншсан билээ.

Тэд гэрэл зургийн дуранд хэрхэн буусныг уншигч та бүхэндээ танилцуулж байна. Оны залуусын лекцийг сонсохоор 1000 гаруй оюутан залуучууд хүрэлцэн ирсэн байлаа. Тун удахгүй энэхүү лекцийг видео хэлбэрээр бүрэн эхээр нь уншигч та бүхэнд хүргэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top