Өчигдөрийн шороон шуурганаар 3-4 айл шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Нийслэлд өчигдөр хүчтэй шороон шуурга болсон билээ. Уг шороон шуурганаар хэд хэдэн газарт гал түймэр гарч, айлын хашаа гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Мөн Гандангийн дэнж дээр гал гарч зэрэгцээ байрлах 3-4 айл шатсан байна. Салхи ихтэй байсан учраас гал улам асан нэг айлаас нөгөө айлд шилжсэн байна. Онцгой байдлын гал сөнөөгчид галыг унтраахаар хэд хэдэн машинтай ажиллажээ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top