БГД-ийн 23 хороо Иргэний танхимтай боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус дүүргийн 23 хороонд Иргэний танхимыг нээлээ. Нээлтийн ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм.

Нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа, Ц.Алтанцэцэг, БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо болон БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцууллаа.

Баянгол дүүргийн хувьд анх 2010 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар Иргэний танхимыг нээн ажиллуулж байсан бол өнөөдрийн байдлаар 23 хороондоо салбар Иргэний танхимыг байгуулан УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төсөл, Баянгол дүүргийн ИТХурал, түүний Тэргүүлэгчдээс гарах тогтоол шийдвэр, дүүргийн Засаг дарга, түүний харъяа төрийн байгууллагуудын гаргах шийдвэрт иргэдийн байр суурь, санал бодлыг тусгах, олон нийтийн санааг зовоож буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх, хууль эрх зүйн болон иргэдэд шаардлагатай бүхий л төрлийн сургалтыг зохион байгуулах, иргэдэд хууль сурталчлах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллээр хангах ажлыг иргэдийнхээ дунд зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(122.201.18.5) 2025 оны 03 сарын 13

bolj dee sanaa ni zuv bna

1  |  0
Top