Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатарын тухай “Масктай Матар” цуврал өгүүлэх гэж байна. Монголын тэргүүн баячуудын нэг тэрээр засгийн ивээл дор хууль бусаар тендер авсан, төрд чанаргүй машинууд шахсан, татвараас чөлөөлөгдсөн гэхчлэн олон асуудалтай нэр холбогддог. Тэгвэл сүүлийн жил гаруйн хугацаанд “Саусгоби сэндс” компанитай холбоотой хэрэгт ч нэр холбогдсон. Гадны нөхдүүдийн зүгээс манайд 4.3 тэрбум ам.доллар угаасан гэгдэж байсан энэ хэрэгт холбогдогчдын нэг нь “Моннис”-ын Б.Чулуунбаатар гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Түүнийг АТГ-аас мөнгө угаасан болон их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа гэдгийг ч АТГ-ын Мөрдөн шалгах тасгийн дарга Э.Амарбат хэвлэлд өгүүлсэн байдаг. Харин Саусгоби сэндс ХХК Овооттолгойн нүүрсний уурхайгаа дахин нээгээд байгаатай зэрэгцэн тус компанитай холбогдох хэрэгт холбогдогсдын тухай яриа бүдгэрээд байгаа юм.
АТГ-аас Саус Гоби Сэндс компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаад, нутаг буцаасан. Харин дараа нь Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплаг монголоос гарахыг хориглоод байгаа талаар албан эх сурвалжууд хэлж байсан. Тэгвэл Жастин Капла нь Саус Гоби Сэндс компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийн хамтаар Өмнөговийн удирдлагуудыг хаалгадах ажиллагааг амжилттай гүйцэтгэж ирсэн талаар эх сурвалжууд хэлдэг. Харин Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатарын тухайд Курт Черчийн эртний түнш. Курт Черч өмнө нь Сентерра Гоулд компанийн охин компани Бороо Гоулд-д ажиллаж байсан байдаг. Тэр үеэс “Моннис”-ын Б.Чулуунбаатар Курттэй дотносож, техник хэрэгслээ шахаж иржээ. Түүнчлэн Курт Черч “Саусгоби сэндс” компанид ороход “Моннис” ч мөн тэнд үүрээ засч, техникээ нийлүүлж эхэлсэн байдаг. Тэгэхдээ “Саусгоби Сэндс”-ийн үйл ажиллагаанд төдийлөн шаардлагатай бус байгаа техникүүдийг Куртын тушаал шийдвэрийн дагуу Моннис группээс авч, тэдгээрийг агуулахад “булшилдаг” байсан гэдгийг дотор нь ажилладаг хүмүүс хэлж ярьцгаадаг. Үүнийг өгүүлэхийн учир нь “Моннис”-ын Б.Чулуунбаатар эрхмийн“Саусгоби Сэндс”-тэй холбогдох сэжим цөөнгүй гэдгийг тодотгох үүднээс юм.
Тэрчлэн “Моннис”-ын Б.Чулуунбаатарыг улстөр, бизнес хоорондын авлигын сүлжээний нэгдэж нягтрах явцад ихээхэн хувь нэмрээ оруулсан хүн гэх эх сурвалжуудын мэдээллийг шууд үгүйсгэхэд амаргүй гэдгийг энд хэлэх нь зөв болов уу. Түүнчлэн “Моннис” группын төрд шахсан шахааны бизнесийн талаар сануулан өгүүлье.
2007 онд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендер зарлагдсан байдаг. Харин тендерийг Моннис ногоон гэрлээр авч, улмаар Засгийн газарт Toyata, Nissan Teana, Nissan Maxima, Nissan Patrol зэрэг 20 автомашин шахжээ. Тэгээд зогсоогүй “Моннис интернэшнл” ХХК гаалийн татвар, НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн талаар эх сурвалжууд тухайн үед өгүүлж байв. Асуудалтай нь 2012 оны байдлаар “Моннис”-ын шахааны 20 машины дөрөв нь л Засгийн газрын үйлчилгээнд амь голтой явж байгаа талаар мэдээлэл байсан юм. “Моннис”-ынхон нэгэнтээ улстөрийн дэмжлэгтэйгээр тендер авч, машинаа борлуулсан тул нөгөөдүүл нь хэмхрээд сэлбэг, хэрэгсэл нь олдохгүй бөөн асуудал үүсээд ирэх үед, засгийн зүгээс арга буюу тэдэнд хандаж дүр эсгэсэн гомдол мэдүүлсэн байдаг. Гэсэн ч Моннис пээдийгээд тоогоогүй бололтой байдаг. Хөөрхий нөгөө муу засгийн нөхдүүд нь Моннис гэдэг улстөрийн хамгаалалттай даварсан компанийн өөдөөс юу ч хэлэхэв. 100 км тутамд, 40 - 70 литр түлш иддэг машинуудыг арга буюу акталсан байдаг.
Б.Чулуунбаатар эрхэм 2007 оны тендерийг авч чадсаны ард түүний нөмөр нөөлөг болсон Н.Энхбаяр нар байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ түүнд аль ч төрд нүүр алдахгүй гэсэн бодлого байдаг биз. Ямартаа л Засгийн газрын Авто баазад авто гараж барих тендерийн эрхийг авчихсан байж байхав дээ. Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатартай холбоотой таагүй мэдээлэл ийм маягаар хөвөрнө.
“Масктай Матар” цуврал үргэлжилнэ.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 31 )
Mongolchuud ataarhuu gej
Mongolchuud ataarhuu gej
СҮ БАТБОЛДЫН ОНЖГЫГ ГӨЛЧИЙТӨЛ ДОЛООСОНДОО
Chuka arai ch tiim hun bish bhaa. Ene shuud l orsoldogchiin gutgeleg haragdaj bna.
ZINDAA CHULUNBAATRAAS MONGO SALGAHAAR SHIIDEJDEE HEHE. EDNI DAIRLAGAND ORTVOL NILEEN YUM SALGAJ BAIJ TAIVAN ORHINODOO CHUKA MIN
hujaa mashin zardag yum bha
hujaa mashin zardag yum bha
hujaa mashin zardag yum bha
ichih bulchirhaigui bolson lalariig arga hemjee awah heregtei
Эрдэнэтэд наранхуутэй хамтарч ажиллаад моннис байшингаа барив
яаж шийдгэхийг харж л сууя даа.
Чулуунбаатар ичээчээ. Японы талын мэдсэн байгаасай. ниссаны нэр хүндийг унагалаа. хятадад үйлдвэрлэсэн машин борлуулж байсныг хууль хяналтынхан мэдээгүй байж болмооргүй байна. монгол улс яанаа.
UNEN helsen bna avilgaliin bas neg toron suljee shuu.ah duuseeree hudalch zalitai ah Jargalsaihan ni bas l iim hundee bolovsroloor biznes hiideg hun bna nohoi CHUKA GEDEGIIN SUKHBAATARIINHAN
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
xulgaichig duujil
dahin iim balai sait ruu orohgui!! Ard tumniig yum oilgodoggui gej bodoo yu!!
Ene setguulch zuv hunee oniloson bolovch tuunii talaar sain meddegui ym shig bna. Ydahdaa Monnnis ajildag gants hun tainhgui ym bhdaa. Heden shan showchin zaluuchuud tsugluulchihsan nuguu hedeeree erh medeltenguudiig udur shunujingu arhiduulj huuhehnduulj buh shahaanii businesee yvuuldag luivarchin bgaamdaa. Nuguu heden ajilchid n ch hurtel ichij zovhoo medehgui ZANGIATNUUD.
haha hutsah yum aa olj dee 40-70L iduulj ymar record oo togtooh geed bna aa haha
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааaa
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааa
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
ene zaluu mongol ulsad dandaa gai bolson urvagch daa. luivar hiij amidraad surchihsan archaagui amitan ene metiin golognuudiig horiochee olson uymiig n huraah heregtei
Zov hellee. suuliin ued setguulchiin mergejil holion bantan bolloo. heden*******hamaj bicheed gaigui tom companiudiig l daramtaldag ajiltai boljdee
ene ch arai dendenee yum bolgond l Enhbayriig hamaatuulah geh yum aisan humuust argal hodlono gedeg shu
Joohonl umiign bichsen bn dag
yun enhbayr ve oor nohdiig durdaach