Хоёр Монгол оюутан Америкийн сургуулийг онц төгсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Болгарын Благоевград хот дахь америкийн нээлттэй их сургуулийг энэ онд дэлхийн 20 гаруй орны иргэд түүний дотор Монгол Улсын таван иргэн амжилттай дүүргэв. Төгсөгчид нь АНУ болон Болгар улсад дээд сургууль нэгэн зэрэг төгссөн батламж авдагаараа онцлог юм.

Тус сургуулийг төгссөн монголчуудаас Эдийн засаг, бизнесийн удирдлагын ангийн оюутан Зоригтбаатарын Баяртогтох, Дэлгэржавын Үүлэнзаяа нар сургуулиа онц төгссөн байна.

Сургууль төгсөгчдийн баярын арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Ц. Ганхуяг оролцон тус сургуулийн Ерөнхийлөгч Майкл Истон сургуулиа төгсөгч монгол иргэдтэй уулзав.

Монгол Улсад америкийн нээлттэй их сургуулийн салбар нээгдсэн ч энэ оны хичээлийн жилд Болгар дахь салбарт суралцахаар 90 гаруй өргөдөл ирсэн хэмээн Ерөнхийлөгч Истон Элчин сайдад танилцуулаад энэ намар Монгол улсад танилцах аялал хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.191) 2025 оны 03 сарын 13

GPA-ni 4.0 baij chadaj baigaa yum uu? Tegvel bayar hurgie. Gehdee bainaa Erdemtei hun daruu ih Murun dulguun gedeg shuu dee.Yag USA-d GPA ni 4.0 1995 ond tugsch baisan hun Mongold baidag yum sh dee. Ene materialiig bichsen setguulch medej avahad iluudehgui baih.

1  |  0
дагий(202.170.81.155) 2025 оны 03 сарын 13

Пээ энэ ямар юмтай гар вэ. Монголын нэг аймгийн засаг даргын хүүхдийг америкчүүд олж мэдээд тэгээд онц тавьсаар байгаад онц гаргаж байна гэж нэг нөхөр бичих нээ. Үнэхээр толгой сайтай хүүхэд бол явахдаа хаалгадаад явсан байсан ч яадаг юм бэ. Тэртээ тэргүй ************ юмнууд хаалгадаж яваад сурч чадалгүй хаядаг шүүд ээ.

1  |  0
zchn(202.126.91.156) 2025 оны 03 сарын 13

ohhh cool

1  |  0
kkk(202.179.20.141) 2025 оны 03 сарын 13

henii huuhed baih ni yamar hamaa bnaa gol ni surch chadaj bna shuu dee

1  |  0
г(124.158.71.205) 2025 оны 03 сарын 13

Зоригтбаатарын Баяртогтох. Баянхонгор аймгийн засаг даргын хүүхэд. Аав нь 2004 2008 оны хооронд аймгийн засаг дарга байсан. Энэ тэгэхээр яасан байх нь уу?

1  |  0
Top