”Петровис” компанийг 200 мянган төгрөгөөр торгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

ШӨХТГ-т шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахдаг гэсэн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг барагдуулах, шахалтын хэмжээ стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоохоор тосны бүтээгдэхүүн импортлогч зургаан компанийн 8 ШТС, Орхон аймаг дах “Сод Монгол” ХХК-ийн ШТС, №25, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий борлуулж байгаа “Чеси” ХХК зэрэг аж ахуй эрхлэгчдийн дунд гэнэтийн хяналт шалгалтыг хийжээ.

Энэ хүрээнд Орхон аймгийн “Чеси” ХХК  автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр  цэнэглэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн байна. Хяналт шалгалтаар ихэнх ШТС-уудын үйл ажиллагаа нь MNS-3015:97 стандартын шаардлагад нийцэж, шахалт, түгээлт нь хэвийн хэмжээнд байсан ч “Петровис” ХХК-ийн Тасганы овоонд байрлах ШТС-4 дээр А80 төрлийн шатахууны шахалтын хурд удаан, алдаа нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байсан зөрчил илэрсэн. Иймээс “Петровис” ХХК-д зөрчлийг арилгах албан шаардлага өгч 200,0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, гурван хоногийн дараа дахин шалгаж үзэхэд зөрчлөө арилгасан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
za bolioo(182.160.27.215) 2025 оны 03 сарын 13

dutuu shahuulsan benziinee butsaaj aviaa

1  |  0
za bolioo(182.160.27.215) 2025 оны 03 сарын 13

haha yun 200 ve araichdee ineed ni hurjaga baihdaa petrovisiin

1  |  0
Top