Хорихоос суллагдсан иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Хөдөлмөрийн яамны харьяа СХД-ийн Хөдөлмөрийн хэлтэс, Дүүргийн прокурор, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” сэдэвт өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.   “Драгон” ресторанд эхэлсэн тус өдөрлөгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль”, “Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр”, “Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөр бэлтгэх хөтөлбөр”, “Эзэнтэй монгол” хөтөлбөр, “40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгнө. Мөн хорих ангиас суллагдсан иргэдэд харилцааны болон сэтгэл сургалт зохион байгуулж, ганцаарчилсан болон бүлгээр ажиллах зөвлөгөө өгөх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top