МИАТ компанийн зорчигч тус бүрээс “Дайны эрсдлийн даатгал” нэрийдлээр таван ам.доллар суутган авсаар 700 сая ам.долларын ашиг болгон төвлөрүүлж түүнийгээ гадаадын томоохон банкууд руу шилжүүлэн “угааж” өөрийн болгож байсан нөхдүүдийн хийсэн хэрэг илчлэгдсэн нь томоохон компаниудад бугшсан луйврын хэргүүдийн учгийг тайлах сэжүүр болсон.
Энэ хэрэгт холбоотой 10 гаруй эрхмийг цагдаагийнхан барьж, хорьж байсан боловч түрүүчээсээ “Хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тодорхойлолтойгоор суллагдаж эхлэв.
МИАТ-ын гэх тодотголтой эл хэрэгтэй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр танилцаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.
Төрийн өмчит МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, тус компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал болсон Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, МИАТ-ын дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, МИАТ-д ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Гантөмөр, “Голомт” банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг нарт яллах дүгнэлт үйлджээ.
Гэтэл эдэн дотроос хоёр хүн хэрэгт холбогдолгүй хэмээн хасагдсан нь Төрийн өмчит МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү “Монгол керамик” компанийн захирал Б.Мандахбаяр нар.
Мөрдөн байцаалтын явцад тэд дээрх хэрэгт хамтран оролцсон нь нотлогдоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож сулласан гэх.
Анх тэднийг баривчлагдаж байх үед Ү.Цэцэгмаа энэ хэрэгт зайлшгүй холбоотой болох нь харагдаж байсан. Хэргийг сөхье. Ц.Орхон нь захирал байх хугацаандаа даатгалын мөнгөнөөс 20 гаруй шилжүүлэг хийсэн нь Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон. Эл мөнгөний 10-аад удаагийн шилжүүлгийг Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа нь Хонгконгт очиж авч байсан гэж байгаа. Үүнийг хэрэг сөхөгдөх үед дээр дооргүй ярьж байсан юм.
Бүр товч тодорхой хэлбэл МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа нь Хонгконгийн томоохон банкинд хувийн данс нээж, нөхрийнхөө шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг очиж авдаг байсныг Эрүүгийн цагдаагийн газар тогтоосон гэж байгаа.
Даатгалын мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэгэн асуудал босч ирмэгц Ц.Орхон тушаал гарган зохицуулалт хийдэг байж. Тухайлбал, даатгалын орлого зарлагын тухай асуудал босч ирмэгц Ц.Орхон нь Б/335 тоот тушаал гарган уг орлогыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Тээвэрлэлтийн орлого” болгож бүртгэхээр болсон гэдэг.
Энэ мэтээр даатгалын мөнгөний харагдаж үзэгдэх байдлыг өөрчилж амтанд нь орсон луйварчид МИАТ компанийн “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгөнөөс “Бест вэлф” гэгч группт их хэмжээний мөнгө шилжүүлсэн гүйлгээ нь баримтаараа он, сар, өдөртэйгээ байдаг ч өдгөө МИАТ-ын дайны эрсдлийн даатгалын мөнгийг голлон угаасан Ц.Орхоны эхнэр суллагдлаа. Ц.Орхон баригдаж хоригдсоныхоо дараахан эл хэргээс эхнэрээ мултлахын тулд энэ хэрэгт холбоотой хүмүүсийг илчилж өгье, эхнэрийг минь суллачих гэсэн “наймаа” хийхийг санал болгосон байдаг. Арай тэд тохиролцоонд хүрчихсэн юм биш биз.
Х.Амгалан

Сэтгэгдэл ( 11 )
muusain oyunii hoosroltoi luivarchid bugdeeree n.enhbayariin hamsaatanguud l baigaa daa
muusain luivarchdiig bugdiig ni horiochee yahlaraa holbootonguud ni holboogui boldog bn aa shal sonin sanagdchihlaa
hen huuj bgaa g ni oloochee erohiilogchoo
МӨЧ МӨЧӨӨР НЬ ТАСЛААД БАРИЛГЫН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭД ХУЖААД ӨГ.АВИГАЧДЫН ТАРГАН МАХ ГЭЭД ТЭД САЙН МЭДНЭ
МӨЧ МӨЧӨӨР НЬ ТАСЛААД БАРИЛГЫН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭД ХУЖААД ӨГ.АВИГАЧДЫН ТАРГАН МАХ ГЭЭД ТЭД САЙН МЭДНЭ
МӨЧ МӨЧӨӨР НЬ ТАСЛААД БАРИЛГЫН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭД ХУЖААД ӨГ.АВИГАЧДЫН ТАРГАН МАХ ГЭЭД ТЭД САЙН МЭДНЭ
magadgui l khuuhen bgaa yum da
хүнийг улайн цайм гүтгэх муухай. Чамайг шүүхэд өгөхөө амлачихья. Чи яасан хүний мууд дуртай хүн бе
Sain l baina sh dee Orxonii exnerees iluu tsaad ezed nx chuxal shuu de ingej baij xulgaichdaas toroo tseverlex xeregtei.
Sain l baina sh dee Orxonii exnerees iluu tsaad ezed nx chuxal shuu de ingej baij xulgaichdaas toroo tseverlex xeregtei.