Зөрчил гаргасан ”Миний дэлгүүр”-ийг хаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

“Миний дэлгүүр” 102, 124, 105, салбаруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Учир нь “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн дээрх гурван салбар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай зэрэг хууль, Худалдааны газар, түүний үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS5021:2007 стандарт зэрэг, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Иймээс ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг шалгасан аж. Гол нь дээрх хууль, тогтоомжуудад нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Уг шалгалтаар “Сонгинохангай” ХХК-ийн супермаркет, сүлжээ дэлгүүрт хийсэн хяналт шалгалтаар шинжилгээний бичиггүй буюу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй, гарал үүслийн бичиггүй, хадгалах хугацаа дууссан, битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн худалдаалсан, хэрэглэгчдэд зориулсан хяналтын жингийн баталгаажуулалтын хугацаа дууссан, барилга байгууламж, галын аюулгүй ажиллагаа, хяналтын жин байхгүй, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлага, барааг худалдаалахад бэлтгэх туслах өрөө, зориулалтын талбай бүхий агуулах нь шаардлага хангахгүй, чийглэг, темпаратурын автомат тохируулга бүхий агааржуулалтын систем ажиллахгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс тус дэлгүүрүүдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгов. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Arga hemjee av(202.70.34.244) 2025 оны 03 сарын 13

zuv zuv heterhii ashig honjoo harsan suljee delguur bsiin

1  |  0
Top