”Харанга”-ын Х.Лхагваа, гитарчин Өөжгий хоёр нэгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Монголын рок поп урлагийн авьяастнуудын дуу хоолойны чадал, цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг "Prosound" студи санаачлан монголын рок попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төсөлд нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж хөгжимдөж, тэдний хооронд бий болгох тэр амьд холбоог мэдрүүлэх боломжийг олгож байгаа юм.

Тиймээс монголын шилдэг гэсэн 16 уран бүтээлчийн амьд дуулал болох найман видео бичлэгийг ямар ч засвар, өөрчлөлтгүйгээр үзэгч түмэндээ хүргэж эхлээд байна. Эхний уран бүтээлчид бол хүчтэй хоолойтой, “Sweetymotion” хамтлаг юм. Тэд төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран “Алтан намар” дууг амьд хөгжимтэй уянгалуулан дуулсан. Төслийн хүрээнд бүтээгдэж буй дараагийн уран бүтээл “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтрал байсан юм.

Тэгвэл өнөөдөр “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий хоёрын клип бэлэн болсон бөгөөд үзэгч, сонсогчдод хүргэх юм байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(202.126.91.128) 2025 оны 03 сарын 13

Энэ Өөжгийг хэн нэг ноймер гээд байдаг юм бүү мэд. Харангын ”Шүүдэр цэцэг” дуу энэ зуунд л лав зохиогдохгүй. 200 гаруй дууны соль гитарыг дуугаргана гэдэг хэрийн аавын хүүд олддог хувь тавилан биш. Тэр олон дууны найруулгыг хийнэ гэхээр Энхманлай бас агуу юм. Тэгээд хөгжмөө тоглонгоо дуулна. Өөжгийгийн гоцлолууд сүүлдээ нэгэн хэвийн болчихсоон. Хурд байна. 2014 оны Цэргийн баяраар ч ээ мэдэхгүй. Толгойгоо сайн ажилуул. Улиг домог болсон хэдэн пункцээ соль. Манлай яах аргагүй 1 ноймер. Харин Цовоо гэж**********хүүхэн тархийг нь угаагаад байвал бас л мэдэхгүй...

1  |  0
дэмжихгүй(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

халхын сайн дуучин Лхагваа энэ мэт жижиг гарын гитарчинтай зууралдаж нэрээ хугалах хэрэг байсан юм боловуу даа.Өөжгийг ямар гитарчин гэхэвдээ.Нэрд гарсан хэдэн дуучины ард далбага далбага гэсээр байгаад өөрийгөө нэг номерын гитарчин гээд ойлгочихсон товрищь шүү дээ үнэндээ.

1  |  0
Top