Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн шинэ “Боинг 767-300ER” агаарын хөлөг онгоцоо өнөөдөр Монголынхоо үйлчлүүлэгчдэд танилцуулах гэж байна.
Уг онгоцыг худалдан авах хөрөнгийг бондын хөрөнгөөс гаргаж байгаа аж. МИАТ компани харин бондын хөрөнгөөс авсан мөнгөө эргүүлэн төлөх нөхцөлтэй байгаа. “Боинг 767-300 ER” онгоцыг алсын зайн нислэгт ашиглах юм. Үүнээс гадна Монгол Улс “Боинг 767-800” загварын хоёр онгоцыг 2016 оны нэг ба хоёрдугаар улиралд багтаан авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )