НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталжээ. Энэхүү уламжлал тогтоод хэдийнэ 18 жилийг ардаа орхиж. Харин Монгол Улсын хувьд энэхүү өдрийг тэмдэглээд долоон жил болсон байна. Энэ өдөр дэлхийн эрдэмтэн мэргэд гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэтийн зорилгоо тодорхойлдог юм.
Илтгэлийн сэдэв тухайн үеийн тулгамдсан асуудал байдаг бөгөөд 2005 онд "Гэр бүлийн амьдрал ДОХ, ХДХВ-ын нөлөө", 2007 онд "Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн" сэдвээр арга хэмжээ зохион байгуулж байсан бол энэ жил үйл ажиллагаагаа ""Гэр бүлийн хуримтлал үүсгэх" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин гэр бүлүүд энэ өдрийг хамтдаа өнгөрөөж, ирээдүйнхээ зорилго, хүүхдүүдийнхээ эзэмших мэргэжил, мөрөөдлийнх нь тухай хэлэлцэж, түүнд хүрэхийн тулд эцэг эхийн зүгээс үзүүлэх тусламж, хүүхэд өөрөө бий болгох “амьдралын бүтээл”, мөн энэ онд дэвшүүлсэн уриаг хэрхэн хэрэгжүүлэх зэргийг төлөвлөх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )