Их, дээд сургуулийг жил бүр дунджаар 33 мянган оюутан төгсдөг гэсэн судалгаа байдаг. Амьдралд хөл тавьж буй эдгээр залууд ажлын байр шууд олддог уу гэвэл үгүй. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар төгсөгчдийн ердөө тал нь буюу 17 мянган залуучууд л ажлын байртай болдог байна. Харин үлдсэн залуус нь "Дипломтай ажилгүйчүүд"-ын эгнээнд шилждэг. Тэгвэл "Стандарт Капитал" группынхан "Байртай бол байртай" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
"Байртай бол байртай" хөтөлбөрт хамрагдсанаар их, дээд сургууль төгсөхдөө л тухайн шалгарсан оюутан бэлэн ажлын байртай болно.Өндөр цалин, өсөн дэвжих хамт олонтой болохоос гадна амьдралын баталгаа болсон хоёр өрөө орон сууцтай болох боломжийг давхар олгож байна. Ажлын байрыг нь амьдрах байртай нь давхар шийдэж өгөх “Байртай бол байртай” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутан залуус Санхүү ба менежмент (маркетинг), Хүнс, хөдөө аж ахуй, Зам, барилга, Худалдаа, үйлчилгээ, Мэдээлэл, технологи гэсэн таван мэргэжлээр л суралцдаг байхад болох юм байна. Зөвхөн сурлагын дүнгээр бус өнөөгийн нийгмийн олон талт шалгаруулалтаар өрсөлдөж түрүүлсэн оюутанд "Стандарт Капитал" групп хоёр өрөө орон сууц, ажлын байр хоёрыг нэгэн зэрэг санал болгох гэж байна.
Хэрэв та энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл
http://www.standardcapital.mn/ вэб сайт, http://www.facebook.com/standardcapitalgroup фейсбүүк хаягаар харилцаарай...

Сэтгэгдэл ( 0 )