Эзэмшигч нь тодорхойгүй шугам, кабелиудыг таслана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Улаанбаатар хотод зам барилгын ажил явагдаж байгаатай холбогдуулан гудамж, замын дагуух гэрэлтүүлгийн болон тролейбусны шон дээгүүр татсан холбоо, цахилгааны шугамуудыг буулган шилжүүлж байна. Иймд эдгээр шугамуудыг эзэмшигч байгууллагууд Нийслэлийн Авто замын газрын Газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн хэлтэст яаралтай хандаж эзэмшлийн шугам кабелийнхаа тухай мэдээлэх хэрэгтэй байгаа аж. Хэрэв хэн нэгний эзэмшлийн бус буюу эзэмшигч нь тодроогүй шугам, кабелиудыг 5 сарын 20-ноос таслан, авто замын ажил хийгдэх болсныг тус газраас анхааруулж байна. Холбогдох утас: 11-32-36-62.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top