Ойрын өдрүүдэд айлуудад хулгай ихээр орох болжээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 14-нд иргэн Ү-гийн гэрээс цагаан түрхэцтэй гурвалжин хийцтэй, цулгуй хийцтэй монетон бөгжнүүд, жижиг цэнхэр шигтгээтэй монетон ээмэг, цулгуй хийцтэй мөнгөн бөгж, сувдан шигтгээтэй мөнгөн хослол, жижиг загасан хэлхээтэй мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, бөгж зэргийг хулгайлсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Д-гийн гэрт хулгай орж монетон бөгж, ээмэг, дунд гарын хаш хөөрөг болон их хэмжээний мөнгө зэргийг нь хулгайлсан бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн О-гиин гэрээс дунд гарын цулгүй хээтэй, хээгүй мөнгөн аяга, арслангийн толгойн дүрстэй мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс алдагджээ. Энэхүү хэргүүдийг ЦЕГ-с шалгаж байгаа бөгөөд иргэдийг анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )