Олон улсын инженерийн сургууль Монголд байгуулагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

АНУ-ын Аляск мужийн Фэйрбанксын их сургууль Монгол дахь Америкийн их сургуультай хамтран, инженер, техникийн сургууль байгуулахаар болжээ. Ирэх 2014 онд тус сургуулийн байр ашиглалтад орох ч шинэ хичээлийн жилээс элсэлтээ авхаар болсон байна.

Олон улсын инженерийн энэ сургуулийг "Рио Тинто" тэргүүтэй гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниудын захиалгаар барих юм. Учир нь тэдгээр компаниуд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн инженерүүд хэрэгтэй байгаа тухай хүсэлт гаргасан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top