Хүүхдийн тоглоомын талбайн газрыг барилгын компанийхан булаацалдаж, барилга барих гэсэн шунаг сэтгэлтэй, хэн хүний эрх ашгийн төлөө ажилласаар байна. Тодруулбал, I хорооллын 19-р байрны хойд талын хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих гээд хашаа хатгажээ. Уг газрын зөвшөөрлийг НЕТГ-ын хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барихбш зөвшөөрч албан бичиг үйлджээ.
Хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд нарлах саравч, сагсны талбай зэргийг багтаасан иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх газрыг хэн нэгэн албан тушаалтны гараар өнөөдөр устаж, тэг дөрвөлжин хашаа болон хувирлаа. Хүүхдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг нь хааж, албан тушаалаа ашиглан тухайн газарт зөвшөөрөл олгож буй тэр эрх мэдэлтнүүдийн гэрийнхэн үүдэнд хашаа босговол таарна.
НЕТГ-ын хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяад хаягласан эл мэдээллийг холбогдох байгууллагын дарга, даамалуудад ч хаяглаж байна. Хот төлөвлөлтийн буруугаас болж машины зогсоолгүй шахам болсон давчуу хотод нэг ч гэсэн тоглоомын талбай хүүхдүүдийн нэр дээр үлдэг. Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийн тоглох, салхилах алга дарам бяцхан талбайг НЕТГ-ын хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяагийн савраас хамгаалъя.
Г.Бүжин

Сэтгэгдэл ( 5 )
ene balai awgai zovshoorol olgoogui bol iim ym bolohgui bh bsan ene hunii gargasan zovshoorliig bugdiin dahij hyanah heregte bn tegeed ene awgaig shorond oruulah uu shond duujilhuu shoroond bulah uu ard irged ee bugd negdeed ene gazar ni ochih hereg te manai BGD 6 horoonii hajuud barilaga huuli busaar bariad iim bas heruul shuugaan ihteil bn buh ym ene balai awgaigaas bolson bgaan
uulee chi muu ajlaa hii deeee
Ene arai heterch bainaa. Bugdiig n huuj yvuulaad. Ene erguu huuhniig n ajlaas n halj hariutslaga toots.
Хотын төвөөс төр захиргааны байгууллагаа гаргаач ээ шинэчлэлийг өөрсдөөсөө эхэлж төвлөрлийг сааруулахгүй алга дарам газар дээр бөөн юм болох юм Авилгатай тэмцэх гээд сүртэй нэртэй байгууллага хаагуур юу хийгээд байгаан.???
нөгөө айхтар авлигатай тэмцэх газар яасан бэ энэ чинь цэвэр авлига аваад л энэ газрыг өгсөн байж таараа шүү дээ тэрнээс биш юу гэж ийм газрыг сүйтгэх билээ дээ