Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд устгал хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

“Траст трейд” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Энэ сарын 03-ны өдөр тус компаний засварчин хөргөлтийн төхөөрөмжинд хийн гагнуур ашиглаж засвар хийж байх явцад нь хөргөлтийн төхөөрөмж дэлбэрч хажууд нь байсан харуул хамгаалалтын ажилтан, засварчин түлэгдэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа.

Уг компаний 150 тонны багтаамж бүхий 2 хөргөлттэй агуулахад гал гарсны улмаас мэдрэхүйн үнэлгээгээр хүнсний хэрэглээнд тохирохгүй болсон 33005.5 кг буюу 152753.1 мянган төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд  улсын байцаагчийн акт тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэгийн дагуу орон тооны бус зөвлөлийн устгалын комиссын бүрэлдэхүүнтэйгээр Улаан чулуутын хогийн цэгт устгал хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top