Багахангайн Мах боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан П.Энхбатыг Нийслэлийн төвөөс 1.3 тэрбум төгрөг шамшигдуулж иргэдийг хохироосон гэх үндэслэлээр НЗДТГ-ын хуулийн хэлтсээс хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаран АТГ-т шалгагдаж дараагаар нь УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
П.Энхбатад өнгөрсөн онд нөөцийн мах бэлтгүүлэхээр Засгийн газраас 20 тэрбум төгрөг олгосон боловч малчид малаа борлуулахгүй байна гэх шалтгаанаар 18 тэрбумыг нь улсад буцааж, нэг тэрбум 636 сая төгрөгөөр мах бэлтгэжээ. Гэвч Нийслэлийн төсөв зарлагадаж бэлтгэсэн 234 тн нөөцийн мах нь муудаж, хүнсэнд хэрэглэх боломжгүй болох нь НМХГ болон Мал эмнэлэгийн төв лабораторийн шинжилгээний гурван удаагийн хариугаар гарсан байна. Ийнхүү хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )