”Мон-93” шатахууны нээлтэд Ерөнхий сайд оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Монголоос Хятадын “China oil” компанид сар бүр 10 мянган тонн түүхий газрын тос нийлүүлж, оронд нь  тонн тутамд 100-150 доллараар хямд үнэтэй шатахуун нийлүүлэхээр Засгийн газар хоорондын санамж бичиг байгуулсан. Тэгвэл өнөөдрөөс эл ажил биелэлээ олж Монголчууд бусад ижил төрлийн шатахуунаас 200 төгрөгөөр хямд шатахуун хэрэглэх боломжтой боллоо. Эхний ээлжинд орж ирж байгаа 10 мянган тонн шатахууны найман тонныг Замын-Үүдийн боомтоор, үлдсэн хоёр мянгыг баруун зүүн бүсийн хилийн боомтоор оруулж ирж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

“Евро 3” стандартын уг бүтээгдэхүүнийг Монголын газрын тосноос гарган авч, Монголдоо зарж байгаа анхны шатахуун учраас “Мон-93” гэж нэрлэж байгаа аж. Тус шатахууны түгээлтийн нээлтийн ажиллагаа Зүүн дөрвөн замын уулзвар дээр байрлах Петровис компанийн ШТС дээр өнөөдөр 13.30 цагаас болох юм. 

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын төлөөлөл оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top