Хоёр иргэн мөнгөн усанд хорджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

Баянхонгор аймагт иргэн Г-ийн алтны цехээс 1080 гр мөнгөн ус алдагдсаныг тус аймгийн цагдаагийн байгууллага, МХГ, ОБЕГ-ын хамтарсан “Хяналт” нэгдсэн үйл ажиллагааны үеэр илрүүлсэн. Мөнгөн ус алдагдсан тухайн газар МХГ-ын мэргэжилтнүүд хөрсөнд хуулалт хийж, агаарын шинжилгээ хийн, хорт бодисыг бүрэн саармагжуулсан хэмээн мэдээлж байсан юм.

Гэвч мөнгөн ус алдагдсан газарт амьдарч байсан 10 хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийхэд хоёрынх нь бие махбодид мөнгөн усны хор сөргөөр нөлөөлсөн болохыг тогтоожээ. Тиймээс тус аймагт эрүүл мэндийн шинжилгээ хийх багийг ЭМЯ-аас томилж энэ сарын 19-23-ны өдрүүдэд шинжилгээ хийхээр боллоо. Харин МХГ-ын мэргэжилтнүүд хүний эрүүл мэндэд хортой гэдэг мөнгөн усны хор уршиг саармагжаагүй болохыг тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд хийсэн эрүүл мэндийн шинжилгээгээр нотлогдлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top