Нийслэлийн Наркологийн эмнэлгийн дарга, Доктор \PhD\, клиникийн профессор, Н.Дэмидмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-эрдэнэ, Н.Удвал нарт хандан санал гаргажээ. Ингээд саналыг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Нацагийн УДВАЛ, Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ Танаа
Монгол орон архинд донтох хэмээх биологи-нийгэм-оюун санааны өвчинд нэрвэгдэж, мянга мянган ээж нулимстай хонож, мянга мянган гэр бүл салж сарниж, мянга мянган амьдрал тасарч, мянга мянган бяцхан үрс зовж шаналж байгаа билээ. Согтуу эцэг 5 настай хүүгээ заазуурдсан тухай нийгэм ид шуугиж байна. Зүрх зүсэм ийм хэрэг явдлын уг мөн чанар, үндэс шалтгаан нь заазууртаа биш билээ. Мах хэрчдэг мэсээр нялх үрээ зүстэлээ хөрсөн хүйтэн зүрх, хүний төлөө бүтээгдсэн бүхнийг хүний эсрэг ашиглах, хүний ёсноос төдийгүй амьтны араншингаас гадуурх ялзрал доройтлын үрийг таригч архинд донтох өвчинд уг шалтгаан нь оршиж байна. Элэг гэдэг эрхтэн цагт ердөө 10 грамм спирт цэвэршүүлэх чадвартай байхад шил шилээр нь ууж байгаа учир бие организмаас гадна ёс суртахуун, сэтгэц ухамсар нь ч шартан хордож байна. Архинд донтох өвчин нь гэмт хэрэг, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, дараагийн өвчтөнүүдийг бэлтгэх “сургалт”, осол бэртэл, амь насаа алдах гэх зэрэг олон гай зовлонгийн муу үр үндэс билээ.
Сүүлийн үед архи биш сүү өргөх санал санаачилга гарч, архинд донтох нь хувь хүний хичээл зүтгэл дангаар үл дийлэх бие-сэтгэцийн өвчин гэдгийг нь хүлээн зөвшөөрөх сайн хандлага нэмэгдэж байгаа ч энэхүү нийгмийн гамшигтай тэмцэхэд бүрэн хангалттай бус байна.
Иймд Та бүхэн нийгмийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийг тэргүүлэхийн төлөөх сонгуулийнхаа мөрийн хөтөлбөртөө архинд донтох өвчинтэй тэмцэхэд онцгойлон анхаарна гэдэгт итгэн ард түмэнд тангараг өргөсөн эмчийн хувьд дараах саналыг дэвшүүлж буйг хүлээн авна уу.
1. Соёл гэгээрлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх \Мэдээлэл харилцаа, боловсрол мэдлэг олгох, ухуулга сурталчилгаа тогтмол зохион байгуулах
2. Архидан согтуурахтай тэмцэх иж бүрэн бодлого боловсруулах
Үүнд:
-Архинд донтох өвчнийг үүсгэдэг гол хүчин зүйлс, үндэс шалтгаан, улсын хэмжээн дэх тархалт тогтоох үндэсний судалгаа, дүгнэлт хийх
- Архинд донтох өвчнийг эрт оношлон илрүүлэх, эмчлэх, нийгэм, хамт олонд тулгуурлан нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх эмчилгээг хөгжүүлэх
-Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох
-Улсын төсвийн НЭГ хувийг Архидалтын эсрэг соёл гэгээрлийн хөтөлбөр, бусад үйл ажиллагаанд зарцуулдаг болох, Татвар,татаас, санхүүжилтийн хөшүүрэг буй болгох
Монгол бол тэмбүү, сүрьеэ өвчнийг таслан зогсоох, эрс багасгах ажлыг бүх улс орон, хүн амыг хамруулсан төрийн бодлого болгон хэрэгжүүлж, бодитой ахиц амжилтанд хүрч байсан туршлага, чадвартай орон. Өчигдөр, ахмад үеийн амжилтыг өвлөн авч, архидалт хэмээх нийгмийн гамшиг болсон өвчинтэй тэмцэхэд бодитой ахиц дэвшил гаргахыг зовсон хүн, асгарсан цус, алдарсан амь бүхэн сануулж байна.” гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )
Элбэгдорж гарвал ямар ч гэсэн архитай тэмцэх талаар санал санаачлага гаргахгүй сүү өргөж амьдарцгаая гэсэн нь хий хоосон уриа л байгаа шүү дээ архидалт багасаад сүүгээ уугаад байгаа гэдэг нь оргүй хоосон зүйл ээ ард түмэн минь
Ene asuudal zovhon mongold bish buh delhiig burhej bna. Huuhdiig toruulj bolno. Toruuleed yamar orchind asran humuujuuleh humuus ve gedeg deer uls buhen anhaarah heregtei bna. Ger bul dor hayaad 5 jil hamt amidaraad daraa ni huuhed gargadag alban yosnii hoshuuregtei huuli heregtei bna. Eh orondoo setgeltei gazar nutagaa gesen chin ermelzel husel temuulel yalan guya er huniig hogloj ongolj Baidag yum bna. Chi er hun bolj torson bol eh ornii manaach shuu.
ИЙМЭРХҮҮ АЛУУРЧДЫГ ЦААЗЛАХГҮЙ БОЛЧИХООР УЛАМ ГААРЧ БАЙХГҮЙ ЮУ
za daa ELBEGDORJ garval yu gej gol sanhuujuulegch boloh arhinii uildverleliin talaar huuli gargah ve dee hervee huuli gargachihval mongol hun yumiig eruuleer harj eruuleer setgedeg bolchino shuu dee tegvel AN uls turiin tavtsangaas husagdaj gudamjind garna suu dee iim yumiig Elbegdorjid helsenees gazar luu us asgaval arai hurdan shingeh bh daa