Гадны өндөр хөгжилтэй оронд суралцахад сургалтын төлбөр, амьдрах зардлаас өгсүүлээд маш их зардал гардаг. Дундаж буюу түүнээс доош орлоготой айлын хүүхдүүд гадаадад хувийн зардлаараа сурна гэдэг бараг боломжгүй зүйл. Хэдийгээр олон улсад тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг ч тун цөөхөн нь л шалгарч үлддэг байна. Хувь хүнээс маш их хичээл зүтгэл, ур чадвар шаарддаг гэдгийг дурдах нь илүүц биз. Энэ удаад бид гадаадад суралцахыг хүссэн хүүхэд залуустаа санхүүгийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Тэтгэлэг нь эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй боловч судалгаа шинжилгээ хийх, төгссөнийхөө дараа өөрийн хувь нэмрийг аливаа үйлст оруулах болзолтой байдаг бол санхүүгийн дэмжлэг нь суралцаж байх хугацаандаа эсвэл төгссөнийхөө дараа хөдөлмөр эрхэлж сургуульдаа төлбөр өгөх нөхцөлтэй байдаг. Зарим талаар санхүүгийн дэмжлэг нь тэтгэлгээс илүү боломж олгодог. Хамгийн нэгдүгээрт тавигдах шаардлага өндөр биш. Хүсэлт гаргасан л бол бүрэн хамрагдах боломжтой. Дараагийн давуу тал нь хөдөлмөр эрхлэх боломж. Энэ хугацаанд та амьдрах зардлаа хангалттай нөхөхүйц өндөр цалин авч болно. Ер нь бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.eduworld.mn-ээс авах боломжтой аж. Гэхдээ энэ талаар товч мэдээллийг хүргэхэд:
АНУ-ын Махариши Менежментийн Их сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар Eduworld боловсролын төв 2011 оноос тус сургуулиас зарлаж буй санхүүгийн дэмжлэгт хөтөлбөрт оюутан залуусыг явуулж байгаа аж. Бизнесийн удирдлага, компьютер, IT чиглэлээр мэргэжил дээшлүүлэхийг хүссэн хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдах бөгөөд байр хоолны зардал давхар багтдаг юм байна.
Энэ онд Женерал Моторс компаниас IT, програм хангамжийн чиглэлээр арван мянган ажлын байр шинээр зарласан бөгөөд эдгээр мэргэжилтнүүд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд их эрэлттэй байна. Тиймээс тус их сургуулиас энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд санхүүгийн дэмжлэг олгох, тэднийг дэмжих тал дээр ихээхэн анхаарч байгаа аж. Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн сертификаттай төгсөх бөгөөд гэрээт 140 гаруй компаниас сонгон ажиллах юм байна

Сэтгэгдэл ( 0 )