Монголд автомашины тоо жил ирэх тусам нэмэгдсээр байдаг. Энэ хэрээр жолооны курс, түүнийг төгсгөж, жолооч нар ч нэмэгдсээр. Жолооны үнэмлэхээ гардан авсны дараа жинхэнэ “баатарлаг” гэхчин санагдаж машины эрэлд гарч, машин бүрийг судалж, жолооч болсноо бататгах гэж яарна. Гэвч замын хөдөлгөөнд оролцож буй 10 жолоочийн нэг нь согтууруулах ундаа хэрэглэдэг. 100 хүний долоо нь хурд хэтрүүлдэг, хоёр жолоочийн нэг нь хамгаалалтын бүс хэрэглэдэггүй гэсэн судалгааг Замын цагдаагийн газраас гаргасан.
Эдгээр хариуцлагагүй байдал нь чухам хэнээс шалтгаалж байна вэ, уг нь хувь хүнээс өөрсдөөс нь хамааралтай ч чанаргүй олон жолооч бэлтгэгддэг жолооны курсууд үүнд холбоотой юм. Өнөөдөр гэхэд л урсгал сөрж давхиж буй машины зургийг олон нийтэд анхааруулах журмаар холбогдох албаны хүмүүс дэлгэн харууллаа. Урсгал сөрж давхиж байна гэдэг тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй, тэмдэг заалтаа баримталдаггүйг илэрхийлж буй хэрэг. Иймээс бусдыг хохироохгүйн тулд анхаарал болгоомжтой, дүрмээ баримталж явахыг нийт жолооч нартаа анхааруулж байна.
Г.Бүжин

Сэтгэгдэл ( 6 )
durem zurchij bgaa buduuleg humuusiig bid bas uursduu humuujuuleh heregtei baina. hajuugaar ni******unguruhguigeer aytaihan ineemsegleed heleheer ugend ordog l yum bilee
Энэ дүрэм болон хууль зөрчих нь зөвхөн хүвь хүний асуудал тэдний соёл болон хүндэтгэлийн илэрхийлэл юм. Үүнийг бусдад тохохоо больцгоо сэтгүүлчидээ. Яагаад буруу болгон бусдынх гэж.
энэ зурагтын уулзвар дээр өглөөгүүр дүрэм мэддэг нь ч дандаа ингэж урсгал сөрдөг ш дээ. цагдаа байнга баймаар газар байгаа юм.
Ийм хөдөлгөөнтэй үед урсгал сөрж давхилаа гээд хээв нэг хэнэггүй бичих бяд муутай сэтгүүлч байхийм даа наал машин чинь гудамруу орох гээд л явж байгаа зураг байна ийм мэтийн жижкэн юм хийж нийтлэж байхаар хүмүүст хэрэгцээтэй юм хийгээч гэж л хэлэх байна даа
shalgaltandaa anhaar zamiin tsagdaa naraaa avilgalaa bish unen jurmaar bn tugsguh heregtei
awtiin dvrmees gadna amidraliin dvrem baidag yum teriig l medeeggvi tenegvvd ingeed bgaa yum. hvnd tuvug uddag. hvniig hvndrvvldeg novshnuud