Пуужин хөөргөлтийн тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

“Кансат” болон пуужин хөөргөлтийн тэмцээн ирэх бүтэн сайн өдөр буюу 5 сарын 19-нд Яармагийн “Морин Уралдааны Төв”-д болох гэж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох бөгөөд энэ үеэр “Нисэх загварын үзүүлэх тоглолт” болох юм байна.
Мөн жижиг оврын загвар пуужин хөөргөх, “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөх тэмцээн болно. Энэхүү тэмцээнийг Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэг (MASA)-аас зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top