ТҮК-ийн ажилчдын цалин тун удахгүй 800 мянган төгрөг болно. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрт нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч нарын цалинг 800 мянгад хүргэнэ гэсэн заалт тусгагдсан юм. Учир нь хоёр ээлжээр ажилуулахад ажилчдын тоо хангалтгүй байгаа. Тиймээс Хот тохижилтын газрынхан төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчдын дундаж цалинг нэмэхээр болжээ. Одоогоор тэдний дундаж цалин 500-730 мянган төгрөг аж. “Шар хантаазтан”-ууд өглөө 05.00 цагаас оройны 19.00-20.00 цаг хүртэл нийтдээ 366 нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэдэг юм байна.
Сонирхуулахад, ТҮК-ийн ажилчдыг 1-5 сая төгрөгөөр шагнаж урамшуулахын зэрэгцээ ур чадвар, ажлын бүтээмжээрээ хамт олноо манлайлан шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч 3 хүнийг дэлхийн хамгийн цэвэр цэмцгэр хот улс болох Хонгконг, Сингапурт 7 хоног аялах эрхээр шагнаж урамшуулахаар болсон билээ.

Сэтгэгдэл ( 5 )
Цас цэвэрлэдэггүй юу ч хийдэггүй юмнуудыг цалинг яахаараа нэмдэг юм бэ
Zov shiidver bainaa
HARIN TIIMEE TANAI SITE HUN GUTGESEN BARISAN YUM GARGAJ BAIHAAR IIM SAIHAN GEGEELEG MEDEELLUD GARGAJ BAIVAL SAIHAN L BAINA DAA ZINDAA.MN!!!
boloo doo ter humuus haluund ni halaj huitend ni horj bidnii haysan hogiig l tsewerlej bga biz dee
bayrluulshtei medee oruulsand bayrlalaa. Dandaa neg xunii muug uzjagamshig um oruulsnaas iim um zuger um!