Мисс Ё.Нямжав: Хаа сайгүй нүцгэн охид, даанч яав даа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Хийж бүтээснээрээ бус хий хоосон хэлбэр хөөж, нүцгэн биеэрээ “од” болохыг хүссэн охид хүүхнүүд өнөө цагийн эмгэнэл болсоор удаж байгаа. Дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч, хөтлөгч, мисс, загвар өмсөгч гээд л хэн дуртай нь нүцгэн зургаа татуулан олонд тараах болсон явдал олон хүний сэтгэлийг эмзэглүүлдэг. Ялангуяа миссийн титэм зүүсэн хөнгөмсөг охид эротик кинонд тоглон, нүцгэн зургаараа уралдах дөхөж байгаа энэ үед мисс Ё.Нямжав тэдний өмнөөс ихэд харамсч явдгаа илэрхийлжээ. Мисс бүсгүй өөрийн цахим хуудсанд энэ тухай бичсэн бөгөөд “Буруу зүйлээр бултайж, бусдын анхааралд байх хүсэлтэй хүүхдүүдийг яалтай билээ. ТОП л байвал дээрээсээ ч байсан, доороосоо ч байсан хамаагүй гэж ойлгодог бололтой... Доошоо орсон зүйлээр дээшээ гардаггүй гэдгийг өсвөр насны охид ухаараасай... Хаа сайгүй л Монгол охидын нүцгэн шалдан зураг болжээ... Яаваа даа, даанчиг” хэмээн өгүүлжээ.

Нүцгэн мисс, шалдан загвар өмсөгчийн эрээ цээргүй зурагнуудаас болоод миссийн тэмцээн, загварын наадмын нэр хүнд ихэд унасан нь нууц биш. Жаахан олонд танигдаад ирэхээрээ л нүцгэлээд унадаг манай охид хүүхнүүдэд ч ичих булчирхай, хувийн нууц гэж алга болсон. Хэдэн халтар төгрөг хараад хэнээс ч ичилгүй нүцгэлж, эрчүүдийн нүдийг хужирлан, амны зугаа болж яваа нь тэдэнд сайхан санагддаг байж ч мэднэ. Гэхдээ хэдэн жилийн дараа эргэж хараад их харамсалд хүрэх вий хэмээн бодож буйгаа мисс Ё.Нямжав дэлгэсэн байна. Магадгүй тэр миссийн титмээ үнэгүйдүүлж яваа тэнэгхэн охидынхоо өмнөөс ичсэн байх л даа.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(27.109.250.251) 2013 оны 05 сарын 23

100% unen. demjij bna...

0  |  0
bobo(122.201.18.145) 2013 оны 05 сарын 21

He he yaj ingej bichej chadaj bna unun jujeg tavih yma henii huuhdig gargaj yaj amidardag bile chi

0  |  0
Ulzii(203.194.114.10) 2013 оны 05 сарын 19

Uudgui aav eej uud l bna daa myysainyydiig muchiig ni khyga zokhiod gert ni khori ta nar ydakhdaa khajyyd ailaasaa ichdegui yum yy

0  |  0
zochin(202.170.68.233) 2013 оны 05 сарын 17

unen unen. okid mini daruulgatai baimaar bhiim daa.

0  |  0
Top