www.Zindaa.mn портал сайтын шинэ салбар болох expo.zindaa.mn сайт нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Энэхүү сайтын анхны онлайн үзэсгэлэн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагуудад зориулан явагдаж байгаа юм. Тус сайтад хандаж мэдээллээ өгч, хамтарч ажиллах байгууллагуудад болон нийт хэрэглэгч нартаа тодорхой мэдээлэл өгөх зорилгоор Зиндаа медиа ХХК-ийн Маркетинг, Бизнес Хөгжлийн Газрын захирал Г.Мягмардоржтой ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайтынхаа зохион байгуулж буй ажлын талаар танилцуулаач?
-Баярлалаа, юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай www.Zindaa.mn сайтын шинэ салбар сайт болох expo.zindaa.mn сайт нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ салбар сайт бол онлайн үзэсгэлэн зохион байгуулдаг сайт бөгөөд бид сайтын нээлтэндээ зориулж “Боловсрол-2013” нэртэй боловсролын онлайн үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм.
-Боловсрол2013 онлайн үзэсгэлэн хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Үзэсгэлэн тавдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 31-нийг дуустал явагдана. Бүхэл бүтэн 5 сарын хугацаатай үргэлжлэх үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь таван танхимтай бөгөөд боловсролын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудад манай үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй байгаа. Өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу оролцохыг хүсч байгаа боловсролын бүхий л байгууллагууд энэхүү үзэсгэлэнд мэдээллээ байршуулж, олон нийтэд танилцуулах боломж нээлттэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
-Нийт интернэт хэрэглэгчдэд хүрч, татаж чадах уу?
-Боловсролын онлайн үзэсгэлэн маань бүх насны интернэт хэрэглэгчдэд зориулагдаж байгаа юм. Учир нь, өнөөдөр 6 настай бяцхан багачууд сургуульд орох боллоо. Тэгэхэээр хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхаарал тавьж буй эцэг эхчүүд ямар сургуульд оруулах вэ гэж бодож байгаа. Тэд маань манай боловсролын онлайн экспогоор зочилж хаана ямар сургууль, ямар чиглэлээр сургалтаа явуулдаг вэ, ямар төлбөртэй вэ, хэдэн төрлийн хичээл хэдэн цагаар орох вэ гэхчилэн хүссэн мэдээллээ авах бүрэн боломжтой.
Мөн Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгох амьдралынхаа чухал алхамын өмнө ирсэн байгаа. Тэдэнд зориулж их дээд сургуулиудын танхимыг нээсэн. Мөн гадаадын их дээд сургулиуд болон тийшээ зуучилдаг байгууллагуудыг байршуулж танилцуулах танхим маань тун удахгүй нээгдэх гэж байна. Түүнчлэн ажил мэргэжлийн салбар дээр гараад ажиллаж байгаа янз бүрийн мэргэжлийн хүмүүс мэргэжлээ дээшлүүлэх эсвэл гадаад хэлнийхээ мэдлэгийг хөгжүүлэх зорилготой байгаа бол манай боловсрол экспогоор зочилж, энд байгаа танхимуудаар үйлчлүүлэх боломжтой юм. Ингэснээр бүх насны интернэт хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байгаа юм.
-Энэ үзэсгэлэнгийн давуу тал нь хэн ч, хаанаас ч үзэх боломжтой төдийгүй хүссэн сургуулийнхаа мэдээллийг авах бүрэн боломжтой юм байна.
-Манай Боловсрол2013 онлайн үзэсгэлэнгийн хамгийн гол давуу тал нь нэгдүгээрт интернэтэд байрлаж байгаагаараа онцлогтой. Үйлчлүүлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэтэд холбогдсон л бол хаанаас ч, хэзээ ч орж үзэх боломжтой. Мөн хамгийн урт хугацаатай явагдаж байгаа үзэсгэлэн гэдгээрээ бас давуу талтай.
-Эл үзэсгэлэнг боловсролын байгууллагууд маань хэр нааштай хүлээж авч байна?
-Онлайн үзэсгэлэнгийн танхимд сургуулиа байршуулья, сургуулийнхаа сурталчилгааг тавъя танайхтай яаж холбогдох вэ гэсэн асуулт, хамтран ажиллах санал харилцагчдын зүгээс маш их ирж байна. Үзэсгэлэнд оролцоход маш хялбар. Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрсдийнхөө мэдээллийг манайд гаргаж өгөхөд л болно. Тухайн байгууллагуудын мэдээллийг манай мэдээллийн ажилтнууд холбогдох танхимд нь байршуулдаг. Үзэсгэлэнгийн үргэлжлэх таван сарын хугацаанд тухайн харилцагч байгууллага нь цаг үеийн, шуурхай мэдээллийг оруулах шаардлагатай байна гэж үзвэл мэдээллээ засах, нэмэх хасах бүрэн боломжтой.
Иймд мэдээллийн технологийн давуу талуудыг ашиглан хамгийн хямд зардлаар, хамгийн урт хугацаанд, хамгийн олон хэрэглэгчдэд хүрч буй Боловсрол2013 онлайн үзэсгэлэнд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 3 )
yaj bvtgvvlehvv
88077936-r yarina uu
yaj burtguulehuu