Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэх бөгөөд Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа Сонгуулийн ерөнхий хороо аль хэдийн оржээ.
Энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэх журам, заавруудыг шинэчлэн батлаад байгаа аж.
Түүнчлэн сонгуулийн программ хангамж болон саналын хуудасны загвар боловсруулах, хэвлэлтэд хяналт тавих, санал хураалтын үр дүнг дамжуулах, серверийг бэлтгэх, техникийн үйлчилгээ хийх ажлууд хийгдэж эхэлжээ.
Удахгүй санал тоолох төхөөрөмжийн нөөц тэжээлийг цэнэглэж эхлэх юм байна.
Мөн санал тоолох төхөөрөмжийн өмнөх мэдээллийг цэвэрлэх, цэнэгийг шалгах, тестийн саналын хуудас уншуулах, уншигчийн толгойг цэвэрлэх гэх зэрэг ажлыг хийж программ суулгана. Үүний дараа программыг суулгаж, L&A буюу логик нарийвчлалын тестийг хийж санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлыг ирэх зургаадугаар сарын эхэнд багтаан хийх ажээ.

Сэтгэгдэл ( 4 )
Elbegdorjoor programmchlah ajil ehlee l biz
Elbegdorjoor programmchlah ajil ehlee l biz
salnal tooloh mashiniig Elbegdorjoor programchlah ajil ehlii k biz tuuniigee neg ih gaihuulj zarlaad bh shaltgaan yu bgaa yum
salnal tooloh mashiniig Elbegdorjoor programchlah ajil ehlii k biz tuuniigee neg ih gaihuulj zarlaad bh shaltgaan yu bgaa yum