“Эх дэлхийн цэвэрлэгээ” маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

 Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг маргааш /05.18/ зохион байгуулах гэж байна.

 Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа маргааш /05.18/ 10 цагаас Сүхбаатарын талбай дээр болно. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн дор болох энэ ажилд 2000 оюутан, 200 цэрэг оролцож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах юм. Хогийг “Хоёрдогч түүхий эдийн холбоо”-ны 30, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хог тээврийн 25 машинаар зөөвөрлөхөөр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(122.201.18.141) 2025 оны 03 сарын 13

Хог цэвэрлэдгээсээ** ****хаядаг нь хэд дахин олон байх юм даа .Тархигүй хоосон толгойнуудыг яандаа

1  |  0
Top