Оросын найруулагч Сергей Бодров хэдэн жилийн өмнө өөрийн найруулан бүтээсэн "Монгол" киногоо үзэгчдийн хүртээл болгож байсан. Хятад, Орос, Герман, Казахстан зэрэг дөрвөн орон хамтран зураг авалт хийж, нийт 12 улс орны жүжигчид оролцсон уг кино нь Чингис хааны бага насны амьдралыг харуулсан туулийн хэлбэртэй томоохон бүтээл болсон юм. 2007 онд анх дэлгэцнээ гарсан “Монгол” кино 80 дахь удаагийн “Оскар”-ын хамгийн шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд нэр дэвшиж байсан удаатай.
Иймээс найруулагч өдгөө тус киноныхоо хоёрдугаар ангийг хийхээр бэлтгэж эхэлсэн гэнэ. Иймээс нэгдүгээр ангид тоглосон жүжигчдээ дахин цуглуулах ажилд орсон бөгөөд нийт 80 сая ам.долларын зардал гарна гэж тооцсон аж. Тэрбээр уран бүтээлчдийнхээ багийг бүрдүүлж дуусаад 2013 онд Хятадад зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )
sergei bodrov Mongol kinog hiij duusaad udalgui uuland tsasand daragdaj uud bolson.
Muu*****oros...
Anch mongolchuudtai hamtarch hiih zorilgotoi irehed ni manaihan tomorch baigaad yavuulchihsan gesen shuu dee. Harin ter hugjimiig l mongoloos avsan baih. Manaihan bi bi gej tseejee deldej baih hoiguur chini l iim yum bolood ungurdug yum shuu dee. Uursduu yu ch hiij chadahgui busdiig bainga uguisgej baidag oliggui mongol zangii chini ene angid gargah baih daa
100terbum tugruguur kino hiideg ym u?
ene odoo yaj doromjilj hiih bol archaagui uls aguu tuuhee huurtel buzarluulah yum 1r angi ni bol unen bidnii uvug deedsiig doromjilson shd