Энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт 44-20 ДГО улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг
Гаалийн байгууллага хяналт, шалгалтын үр дүнд илрүүлэн, таслан зогсоожээ.
Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн иргэн Б гэгч 755 ш тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул хойшлуулшгүй ажиллагаа хийж баримтжуулан холбогдох Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )