Ашигт малтмалын газраас алба, хэлтэс, албан хаагчдын үйл ажиллагааны талаарх иргэдийн гаргасан санал хүсэлтийг хуулийн дагуу нягтлан хянах, алдаа дутагдлыг засаж залруулах, цаашид гаргахгүй байх чиглэлээр sanal@mram.gov.mn хаягаар хүлээн авч шийдвэрлэхээр болжээ.
Санал, хүсэлт, гомдлыг Хяналт Шинжилгээ Үнэлгээ, Статистик Мэдээллийн Хэлтэс хүлээн авах бөгөөд хуулийн хугацаанд хянан хариу өгнө гэж байна. Гол нь хүсэлт гаргагч өөрийн нэр, холбоо барих утас болон холбогдох асуудлыг тодорхой бичиж хүргүүлэх ёстой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )