Хятадад гарсан шувууны томуунаас үүдэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн тус улсын гарал үүсэлтэй тэжээвэр шувуу, тахианы мах махан бүтээгдэхүүн, өндөг, өндгөөр хийсэн бүтээгдэхүүн, шувууны тэжээл оруулж ирэхийг хориглосон билээ.
Тэгвэл өчигдөр энэхүү хориог цуцалжээ. Учир нь манайд импортоор орж ирж буй тахианы гаралтай бүтээгдэхүүний 80 хувь АНУ-аас орж ирдэг бөгөөд өндөр хяналтын дор хилээр нэвтэрдэг аж. Мөн хорио тогтоосон хугацаанд ноцтой зөрчил илрээгүй учир ийнхүү хоригийг цуцалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )