Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт явагдахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор шалгуулагчдад шалгалтаа амжилттай гүйцэтгэхэд нь туслах зорилгоор БШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс дараах зөвлөгөөг гаргажээ.
Шалгалтын эхний өдөр шалгуулагч бүхэн ширээн дээр байрлах гэрээний хуудсыг уншиж танилцаад, гарын үсгээ зурах юм байна. Хэрэв таны зураг, регистрийн дугаар, овог, нэр буруу, зөрүүтэй гэх мэт зөрчил байвал гэрээний хуудсан дээр засах буюу заалан дахь хянагч багшид тухайн үед мэдэгдэж протоколд тэмдэглүүлэх хэрэгтэй аж.

Сэтгэгдэл ( 1 )
zovlomj baixdaa ch yaxavdee.