1000 өрхийн эмч нар явган аялна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 18

Олон улсын өрхийн эмч нарын холбооноос санаачлан 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Харин Монголд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаал гарснаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлэхээр болсон юм.   Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг угтан “Өрхийн эмч- таны туслагч” 1000 хүний явган аялал болно. Аялал өнөөдөр зохион байгуулагдах бөгөөд аяллын нээлт 10.00 цагаас Зайсан толгойн хажуугийн “Бурхан Будда” хөшөөний урд болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top