Өчигдөр буюу ням гаригийн өглөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гандангаас Баянбүрдийн аюулгүйн тойрог уруудах замд найман автомашин мөргөлдсөн томоохон авто осол гарлаа. Ослын дуудлага Замын цагдаагийн газарт 08.50 цагт ирлээ хэмээн тэмдэглэгдсэн байна.
Уг ослын шалтгааныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байна. Азаар хүний амь насанд хохирол учирсангүй. Ямартаа ч эх сурвалжууд Бетон зуурмагийн хоёр автомашин урдаа байсан суудлын автомашинуудыг мөргөж, томоохон осол хийлээ хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )