Сонгогчдын мэдээллийг ирүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгууль ирэх сард болох учраас сонгуультай холбогдуулан сонгогчдын мэдээллийг шалгаж байна. Тодруулбал санал авах өдөр хорих газарт ял эдэлж байх, 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон, хилийн цэргийн харьяа тусгай анги, салбар болон зэвсэгт хүчний анги нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг УДШ, ШШГЕГ, ХХЕГ, БХЯ тавдугаар сарын 15-ны дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт ирүүлээд байна.Одоогийн байдлаар дээрх сонгогчдын мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд тулган нягтлах ажлыг хийж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top