Хуульчдын нэгдсэн бүртгэл үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Хуульчдын нэгдсэн бүртгэл Хууль зүйн хүрээлэнд үргэлжилж байна. УИХ-аас баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь ажлаа үргэлжүүлэн эрхлэхийн тулд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй юм.

Бүртгэлийг  хууль хэрэгжилж эхэлсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хийх юм байна. Ийнхүү шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар Хуульчийн холбооны гишүүн болж, Хуульчийн анхдугаар их хуралд оролцох эрхтэй болох ажээ. Хуульчид бүртгэлийн хугацаанд бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top