АН-ын бүлэг нууц асуудлаар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус намынхан хуралдаанаа Төрийн ордны аль нэг танхимд хийдэг ч өнөөдөр цугларсангүй. Учир нь Ардчилсан намын ээлжит хуралдаан Их тэнгэр цогцолборт болж байгаа сурагтай. Яагаад хотоос зайдуу газарт хуралдах болсон шалтгаан нь тодорхойгүй ч энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудал нэлээд чухал сэдэв бололтой. Уг хуралдааны талаар хэвлэлийнхэнд мөн албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top