Монгол, Турк улсын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг шийдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Сангийн сайд Ч.Улаан БНТУ-ын Станбул хотын орлогч дарга Ахмет Селаматтай хийсэн уулзалтаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих асуудал шийдвэрлэгджээ. Мөн уулзалтаар Улаанбаатар-Станбулын хооронд шууд нислэгтэй болсон бөгөөд хоёр орны хоорондын соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Станбул хот чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлсэн байна.

Мөн Монгол Улсын консулын газрыг Станбул хотноо нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан консулын газрыг байгуулахад албан байр гаргах болон бусад бүх талын дэмжлэг үзүүлэхийг Станбул хотын орлогч даргаас даргаас хүслээ.

Ч.Улаан сайд БНТурк Улсын Станбул хотноо албан айлчлал хийхдээ Турк Улсын Сангийн сайд Мехмет Шимшек, Станбул хотын орлогч дарга Ахмет Селамет, Станбул хотын Санхүүгийн газрын дарга Кенан Кертил нартай уулзаж, Станбул хотын Санхүүгийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна.

БНТурк Улсын Ерөнхий сайд Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Туркийн Сангийн сайдтай уулзаж, хоёр улсын Сангийн яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох талаар хэлэлцсэний дагуу хамтран ажиллах тодорхой саналыг Туркийн Сангийн сайдад танилцууллаа. Тухайлбал БНТУ-д хэрэгжүүлж буй “Далд эдийн засагтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан аргачлал, хэрэгжилт болон бэлэн мөнгөний гүйлгээнд татварын зорилгоор хяналт тавьж буй арга, туршлагыг манай улсад нэвтрүүлэх боломжийг судлах, Монгол Улсын татварын хоёр дахь шатны шинэчлэлийг боловсруулж буйтай холбогдуулан татварын хуулийн хэрэгжилтийг хангах, ялангуяа татвар төлөгчдөд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр туршлага судлах, Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын чиглэлээр төсвийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо, тухайлбал төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд учирч болох эрсдэл, түүний удирдлагын талаар туршлага судлах; хоёр улсын хооронд байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж, тус хэлэлцээрийн мэдээлэл солилцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар цаашид идэвхитэй хамтран ажиллах талаар хоёр улсын Сангийн сайд нар тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(102.88.83.115) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

1  |  0

Zindaa(217.186.24.23) 2025 оны 03 сарын 13

Hudlaa bailguidee iim tuuhend uldeh tenegleliig ene zasgiin gazriin Ulaan dongio hiisen gej uu?

1  |  0
mglhu(182.160.21.68) 2025 оны 03 сарын 13

urd zugiin hujaanuudaas salj amjilgui europiin hujaanuudtai niileh ni dee

1  |  0
zochin(203.194.114.95) 2025 оны 03 сарын 13

Europ-n hyataduud shuude turkey gd chin

1  |  0
neznaika(202.131.235.67) 2025 оны 03 сарын 13

deer shiidegdchihsen baisan yum bishyy

1  |  0
Top