Өнгөрсөн амралтын өдөр эмэгтэй жолоочийг хүчиндээд машиныг нь аваад зугтсан хэрэг гарчээ. Иргэн О-г 20.00 цагийн орчимд автомашинтайгаа "таксинд" явж байхад нь, хүргүүлэхээр суусан залуу хүчиндээд машиныг нь авч зугтсан талаар цагдаагийн газраас мэдээллээ.
Хэргийг 30 орчим настай залуу үйлдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй М болохыг тогтоожээ. Гэмт этгээдийг цагдан албан хаагчид шуурхай ажиллан илрүүлж, шалгаж эхэлсэн байна. Энэ мэт хэрэг зөрчлүүд өмнө нь гарч байсан бөгөөд жолооч нарыг шөнө орой ганцаараа явахдаа, хүнээ сайн харж суулгаж, анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )