Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Малчдад зориулсан мэдээ:
Өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.

 2013 оны 05 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дундговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2013 оны 5 дугаар сарын 22-ноос 5 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 22, 25-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top